English French German Italian Portuguese Russian Spanish
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд банк байгуулна
 

 

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойн хүрээнд тус холбооноос өнөөдөр /2017.11.30/ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хүндэтгэлийн хурлыг Соёлын төв өргөөнд хийлээ. Тус арга хэмжээнд 1200 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцов.

Энэ үеэр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч О.Заяа цаашид хийх ажлынхаа талаар танилцуулж, банк байгуулах зорилт тавьснаа дуулгав.

Бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь зээл аж. Монголд өнөөдөр зээлийн хүү жилийнх нь 20 гаруй хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл авч бизнес эрхлэхэд дарамт ихтэй тусдаг аж.

Иймээс тус холбоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ хүү багатай, урт хугацаатай зээл авдаг орчинг бүрдүүлэхийн тулд банк байгуулах зорилго тавьсан байна. Мөн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бас нэг хүндрэл нь татварын дарамт аж.2018 оны нэгдүгээр сарын 1-ээс сарын 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн цалинд нэмж таван хувийн татвар ногдуулахаар болсон.

Энэ нь Ажил олгогч болон ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдэд дарамт учруулахаар байгаа аж. Иймээс татварын дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ирэх долоо хоногт багтаан хүргүүлэх юм байна.

Read 386 times
Super User

Email This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Login to post comments

Project Life

Shop. Connect. Enjoy

Art & Grafts

buy GIFT CARDS

Template Settings

Theme Colors

Cyan Red Green Oranges Teal

Layout

Wide Boxed Framed Rounded
Patterns for Layour: Boxed, Framed, Rounded
Top
We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…